Архангай аймгийн Хотонт сумын иргэн Д.Базаррагчаа хуримын том гэр барьжээ

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэр холбон, хуримын том гэр барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтах боломжтой аж.

Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг хийхдээ аль болох олон хүн багтаах санаатайгаар энэхүү том гэрийг барьжээ. Хоёр гэр холбох дунд талын холбоосны материалаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хийж дуусгасан байна.

Энэ гэрийг хөдөөгийн нөхцөлд хаана ч барьж, угсарч болохоор авсаархан, хөнгөн байдлаар хийжээ. Д.Базаррагчаа ”Нутаг усныхан их л бахдаж, таатайгаар хүлээж авсан. Бүр “Лимузин” гэж нэрлэсэн шүү” хэмээн ярьжээ. Д.Базаррагчаа жолооч мэргэжилтэй бөгөөд одоо сумын сургуулийн манаачаар ажилладаг юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …