Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийг өнгөрсөн 6 сарын 29-нд хийсэн билээ.
Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байсан. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй ашиглуулана гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс энэ долоо хоногоос эхлэн нэг цаг тутамд нэг мянган төгрөг авч, автомашины зогсоолыг ашиглуулах байна
Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт нийтдээ автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулжээ.Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн. Энэхүү ажлыг “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.