Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хэргийн хурал үргэлжилж байна

 

Энэ сарын 2-ны өдөр МАХН-ын генсек буюу ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон юм. Харин энэхүү шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компанийн захирал Э.Гантулга нарт холбогдох их хэмжээний авилгын хэргийн хянан хэлэлцэж байна.

Г.Шийлэгдамбыг “Цахим эрүүл мэнд” төслийн суурь баазыг бүрдүүлэх гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа авлига авч, Метро нэтворк” компанийг шалгаруулсан хэмээн буруутгаж буй. Түүнийг  ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Мөн түүнийг их хэмжээний буюу 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний вальют хуруусан хэмээн мөрдөн байцаагч нар мэдээллэж байсан.  Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа” өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан” хэмээн дурьдсан байдаг.

Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-р буруутгаж шүүж буй юм. Харин Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …