Цементийн үнэ буурчээ

Улсын баяр наадмын өмнө огцом өссөн цементийн үнэ буурчээ. Тодруулбал, “100 айл”-ын худалдааны төвүүдэд барилгын салбарт хамгийн их хэрэглэгддэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ын савлагаатай нь 11-12 мянган төгрөг, тонноор нь авбал 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид хэлж байлаа. Наадмын өмнө савласан тонн цемент 220-240 мянган төгрөгт хүрчээ. Цементийн үнэ ингэж өссөн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа “Барилгын салбарын бүтээн байгуулалт эхэлж эрэлт нэмэгдсэн” холбоотой гэж  тайлбарлаж байлаа.

Мөн цахилгааны хязгаарлалтын улмаас Хөтөлийн “Цемент-Шохой” компанийн үйлдвэрлэл 2-3 хоног саатсан нь цементийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Харин Гурвалжингийн гүүрний дэргэд байрлах “44-ийн” зах дээр цементийн үнэ харьцангүй хямдаар зарагддаг юм байна. Тус захад дотоодын үйлдвэрүүдийн цемент 50 килограмм нь 9000 төгрөгийн үнэтэй. Савласан тонн цементийнг 180 мянган төгрөгөөр борлуулж байна.

Харин савлаагүй цемент нэг тонн нь 175 мянган төгрөг.“Монцемент” компани 42.5 маркийн 50 килограммийн савлагаатай цементээ 8100, тонныг нь 162, задгай нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Хөтөлийн “Цемент-Шохой” компани 50 кг-ын савлагаатай цемент 7865, тонныг нь 157.300, задгай нь 145.200 төгрөгийн үнэтэй  байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …