М.Сарнай:Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа

Өчигдөр орой “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “САРНАЙ” Хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Энэ тухай М.Сарнай  Ньюс . мн сайтад тодруулга өгөх үеэрээ  “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Одоо бүр охины минь тухай худлаа бичлэг сошиалд тавьчихсан байна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ бүхнийг өөрийнхөө эрх ашгийн төлөө хүний сэтгэлийг ч бодохгүйгээр тарааж байна. Ц.Сувд-Эрдэнэ зүгээр л “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа. Би Ц.Сувд-Эрдэнээс “Сарнай төвийн нэрээр орж ирсэн мөнгө яагаад миний дансанд орж ирэхгүй байгаа юм бэ. Маргааш 12 цаг гэхэд “Сарнай” төв гэсэн бүх банкны хуулгыг надад өгөөрэй. Сая гадаадаас 900 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тэр мөнгө хаана байна гэж асуусан”. Тэгсэн чинь Ц.Сувд-Эрдэнэ тэр мөнгийг үрчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Олон түмний сайхан сэтгэлээр өгсөн мөнгө бүхэн хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй. Ингэж болохгүй шүү” гээд жаахан муудалцсан юм. Тэгсэн чинь л сошиалаар мэдээлэл гаргаад л, хүний нэр хүндийг унагаагаад, бүр охины маань ээж нь гээд нэг архичин хүүхний яриаг фэйсбүүк дээрээ тавьчихсан байна” гэв.


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …