Таны үс унаж, шингэрч санааг тань зовоож байна уу. Үүнийг богино хугацаанд зогсоох нэгэн үр дүнтэй аргыг хуваалцъя.
Та гар доорх материал ашиглан бэлтгээрэй. Найрлагад ½ банана, ½ шилтэй пиво, 1 ширхэг өндөгний шар, амны халбага зөгийн бал хэрэгтэй. Найрлагад орсон хүнсний бүтээгдэхүүнээ холиод цаг шингэрсэн, халцарсан хэсэгтээ түрхэнэ. Цаг орчим байлгасны эцэст бүлэн усаар угаана. Үүний дараа өөрт тохирсон тэжээлийн тос хуйхандаа түрхэнэ. Маскыг түрхсэний дараа хуйх тань бага зэрэг халуу дүүгэж магадгүй. Хэрэв халуу дүүгэх мэдрэмж төрж байвал санаа зоволтгүй маскны нөлөө хуйханд идэвхжиж байгаа аж.