Нэг настай хүүхдийг дайрч, амь насыг хохироожээ

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 2-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2391 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 65, зөрчлийн 1991, согтуугийн 416, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. 

Тухайлбал,Говь-Алтай аймгийн “Есөнбулаг сумын төвд “Toyota Prius-20” автомашины жолооч эмэгтэй 49 настай А нь тус сумын харъят нэг нас долоон сартай Н-г дайрч амь насыг нь хохироосон байна.

 

Сэлэнгэ аймгийн “Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Дархан-Эрдэнэтийн 65км-т “Mitsubishi Colt” автомашин жолоодож явсан тус аймгийн Сайхан сум хоёрдугаар багийн харъят  эмэгтэй 39 настай А замын хажуу руу онхолдож, зорчигч Орхон Баян-Өндөр сумын харъяат эмэгтэй, 52 настай Б нь нас барсан хэргийг шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …