Жолооны үнэмлэхийг аравдугаар сар хүртэл хэвлэхгүй

Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой асуудал гардаг. Энэ жил гэсэн давтагдаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж энэ  оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй юм байна. Иймээс  нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна.

Энэхүү тендерийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа учраас ирэх аравдугаар сар хүртэл жолооны үнэмлэхийг хэвлэхгүй юм байна. Өнөөдрийн байдлаар тус төвд жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60-аад мянган иргэдийн материал ирсэн байгаа аж.  Иймээс Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …