Унтахаасаа өмнө суралцсан мэдээлэл сайн тогтдог

78808872Эрдэмтдийн тодорхойлсноор зvvдэлж байхдаа сэрвэп шинэ сурсан зvйлvvд толгойд vлддэг болохыг тогтоожээ. Тэдний хэлж буйгаар зvvдэлж байгаад сэрсэн болон зvvдлээгvй сэрсэн хvмvvсийн хооронд том ялгаа бий гэнэ. Зvvдэлж сэрсэн хvмvvс бусдыг бодвол илvv сэргэлэн, ухаантай байдаг аж. Уг судалгаагаар сайн дурын иргэдийг гурван талт компьютерийн орчинд бэлтгэгдсэн тоглоомоос гарц олох даалгавар өгчээ. Хэсэг хугацааны дараа vзсэн зvйлээ бодож унтах даалгавар өгсөн байна. Харин унтсан багийнхан толгой эргvvлсэн гарцыг төвөггvй олжээ.

Судлаачдын тодорхойлсноор зvvд нь тархины идэвхгvй хэсгийг сэргээж өгдөг байна. Тус судалгааны гишvvн Харвардын их сургуулийн Анагаахын салбарын доктор Роберт Стиколь хэлэхдээ зvvд нь тархийг нэг асуудалд олон янзын талаас хандаж шийдэхэд тусалдаг гэжээ. Эрдэмтэд эл судалгааны ажлаа “Cell Biology” хэмээх академийн сэтгvvлд нийтэлсэн аж. Нөгөөтэйгvvр судалгааг ой санамжийг хөгжөөх талд чухал ач холбогдолтой гэж дvгнэжээ. Мэргэжилтнvvдийн vзэж буйгаар оюутан залуус унтахаасаа өмнө хичээлээ сайн давтах нь vр дvнтэй гэнэ. Мөн vдээс хойш хичээлээ давтсаныхаа дараа унтах сайн нөлөөтэй аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …