С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан дөнгөж сая түр завсарлажээ, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна. Улсын Дээд шүүхэд болж буй уг хуралдааны Ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд, шүүх таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

Мөн шүүгчдээс гадна улсын прокурор, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцож байгаа.

Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хэлэлцээд Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34.4.2 дугаар зүйлийг үндэслэж хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гаргасан.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …