Нийтийн тээврийн зарим чиглэлүүдэд түр өөрчилт хийжээ

Зам засварын ажил үргэлжилсээр байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаахаар болжээ. Мөн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамыг өргөтгөж байгаа аж. Тиймээс энэ сарын 10-ныг хүртэл нийтийн тээврийн дараах чиглэлүүдийг өөрчилж байна.

Ч:6 “Толгойт-Нарны зам Ботаник”, Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут –Их наран -Вокзал”, Ч:57 “Улаанчулуут – Их наран – МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замдаа орно.

Ч:16 “Баруун салаа – Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замдаа орно.

Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр – Чингис Соосэ –Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж, Ханын материалын эцэст буцаж эргэхээр болсон байна.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …