“Сарнай” 100 хүүхдийн асрамжийн төвийг байгуулах “Нэг хүн-Нэг тоосго” аяныг албан ёсоор зогсоосон гэсэн мэдээлэлд хариу өгөхөөр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэр, иргэн М.Сарнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэн М.Сарнайд нийслэлийн Засаг дарга М.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд зургаан айлын газрыг өгсөн хорооны газар дээр барилгын ажил явагдаж эхэлжээ. Харин барилгын гүйцэтгэлийг “Мега Ворлд” компанийн зүгээс үнэ төлбөргүй хийх юм байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Их нигүүлсэхүй” төрийн бус байгууллагын тэргүүн С.Дэлгэрээс тодруулахад “Сарнай” хүүхдийн төв албан ёсны хүүхдийн асрамжийн төв биш. Энэ бүсгүй сайхан сэтгэлээрээ энэ олон хүүхдүүдийг хооллож, ундалж байгаа. Өнөөдөр зарим иргэд утасдаад “Хүүхэд өргөж авах гэсэн юм”, “Энд хараа хяналтгүй хүүхэд” байна гэж их залгадаг Энэ асрамжийн төв баригдсаны дараа албан ёсны зөвшөөрлийг авах болно.
Сарнай” хүүхдийн төвийн барилгын шавыг өнгөрөгч даваа гариг буюу шинийн наймны өдөр тавьсан. Одоогоор барилгын ажил эхлээд, өчигдөр барилгын газрыг тэгшилсэн. Ирэх ням гаригт барилгын суурийг хийж эхэлнэ. Бүх ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа” гэв.