А.Үйлстөгөлдөр:Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан мэдээлэл ирсэн

 

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  ахлах зөвлөх  Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга ахлах зөвлөх  Б.Энх-Амгалан “Өчигдрөөс эхлээд  мэдээллийн сүлжээ сайтуудаар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, дагасан, мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон. 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр бид нар энэ асуудлаар  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандаж  бичиг явуулсан. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна” гэлээ. 

Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр “Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ мэдээлэл бичиг болон CD хувилбараар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол Улсын шадар сайдын ажлын албанд ирсэн нь үнэн. Шадар сайдад танилцуулсан. Үүнийг Шадар сайд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг үүрэг өгсөн.  Шадар сайдын өгсөн үүргийн дагуу    Авлигатай тэмцэх газар,Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад хүсэлт гаргасан Шадар сайдын Ажлын албанаас “Монгол Улсын Шадар сайд Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдах  зохион байгуулалттай үйл ажиллагааг Монгол Улсын нэр бүхий хүмүүс зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж өгнө үү” гэсэн бичгийг  2017. 7-р сарын 3-нд хүргүүлсэн байгаа.

Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргалд бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу  мэдэгдэл ирээгүй байна. Аюулгүй байдал, Байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт мөн энэ талаарх албан бичгийг долдугаар сарын 31-ний өдөр өгсөн.

Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье” гэж мэдэгдэв.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …