Зуслангийн айлуудыг 22:00 цагаас хойш гэрлээ унтраахыг зөвлөж байна

ОХУ-ын Сибирийн ойн түймрээс дайжсан хүр эрвээхэйнүүд манай нутагт ихээр нүүдэллэн орж иржээ. Уг хүр эрвээхэйг устгах ажлыг хотын ойролцоох зуслангуудад хийж эхэлсэн байна. Хүр эрвээхэйн тоо толгойг багасгах, устгах ажил Найрамдал зуслангаас эхлэн Бэлх, Сэлх, Хадат вилла орчимд “Гэрлэн урхи”-аар үргэлжилж байна.

Ойн судалгаа хөгжлийн төвөөс хүр эрвээхэй олноороо байгаа бүсийг тогтоосны үндсэн дээр эдгээр газруудаас эхэлж байгаа аж. Мэргэжилтнүүд бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хордохоос сэргийлж ой модонд хор цацалгүй механикаар буюу гэрлээр урхи тавих аргаар барьж устгаж байгаа аж. Тиймээс зуслангийн бүсэд байгаа иргэдийг 22:00 цагаас хойш гэрлээ асаахгүй байхыг зөвлөж байна. Учир нь гэрэл рүү тэмүүлдэг энэ амьтан нь олон газарт гэрэл асаавал сарниж үргэдэг байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүр эрвээхэйг устгахад зориулж энэ жилийн улсын төсвөөс 19 сая төгрөг төсөвлөжээ.

Хүр эрвээхэйн нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног  гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болдог юм байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …