Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 20 жилийн хорих ял оноолоо

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхэд өнөөдөр болж шүүгчид шийдвэрээ гаргажээ. Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болж яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон билээ.Тэгвэл өнөөдөр болсон Хяналтын шатны шүүх хуралдаанаас ялын хэмжээг бууруулж Ц.Амгаланбаатарт  20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо.Мөн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүний амь нас хөнөөсөн хэрэгт дээд тал нь 20 жилийн хорих ял оноох заалтыг үндэслэн ийнхүү эцсийн шийдвэрийг гаргажээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …