Г.Өсөхбаяр К2 ууланд ахин авиралт хийхээр боллоо

Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн сарын 24-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Тэрбээр энэ сарын 26, 27-нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр  авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан билээ.Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэсэн юм.

Энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан. Иймээс тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсэний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …