Гашуунсухайт боомт шалган нэвтрүүлэх кабин байгуулжээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор эрдэс баялаг болон нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашины цуваа олон арван км үргэлжилж, оочир үүссэний улмаас нэг удаа хил гарахдаа 3-4 өдрийн хугацааг зарцуулдаг байсан.

Тэгвэл Хил хамгаалах байгууллагаас хүнд даацын автомашины хилээр орох гарах урсгалын тоог нэмэгдүүлж, хил хэвтрэх баримт бичиг шалгагчийн кабиныг байгуулснаар оочир дараалал эрс буурч, жолооч нар чирэгдэлгүйгээр хил нэвтрэх боломж бүрджээ. Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Хилийн тухай хуулийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс ахин хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр аливаа хүндрэл, бэрхшээлгүйгээр шуурхай шалган нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэг Гашуунсухайт боомтоор хил нэвтэрч буй зорчигч тээврийн болон эрдэс баялаг тээвэрлэж буй автомашины жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримт бичгийг шалгагчийн тусгай зориулалтын 14 кабиныг ашиглалтад хүлээн авлаа. Тус кабин ашиглалтад орсноор Гашуунсухайт боомтоор нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж байгаа жолооч нарын хил нэвтрэх эрхийн бичгийг хамгийн ихдээ нэг минутад багтаан шалгах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тус боомтоор өдөрт 1500 орчим нүүрс тээврийн автомашиныг хилээр шалган нэвтрүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 3000 орчим автомашиныг нэвтрүүлэх боломжтой болжээ.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …