Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэнэ.Цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцоно.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд  цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллах юм байна.


Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …