‘Хааны эрэлд-2017” сургалт өндөрлөв

Энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтыг нь хийлээ. Хаалтын ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр энэ цаг мөчид болж, өнгөрлөө.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн байдаг. Улмаар 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд таван тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцсон байна.

Харин энэ удаагийн ‘Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож, өнгөрсөн долдугаар сарын 23-ны өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд сургалтаа эхэлсэн юм.Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болсон гэдгийг албаныхан мэдэгдээд байгаа.

Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог болсон байна. Ингэснээр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явуулж байгаа НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх мото буудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг үүнд оролцуулж, тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэх, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах зэрэгт дадлагажуулахад чухал ач холбогдолтой сургуулилт болжээ.

Санал болгох мэдээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 …