Таксины жолоочийг дээрэмдэх гэж оролдсон залуучууд баригджээ

Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч тухайн үед  хэрэг бишдэх гэж байгааг анзаарч, зам дагуу цагаан өнгийн “Приус-20” маркийн машин бараадан зогссон аж.

Гэтэл зогссон даруйд тухайн машины арын суудалд сууж байсан гурван залуу таксины жолоочийн хоолойг суудлын бүсээр боож, хоёр гарыг нь араас нь татах үеэрээ баруун гарыг нь цаасны хутгаар олон удаа зүсчээ. Таксины жолооч тухайн үед суудлаа буулгаж, хоолойгоо чөлөөлөх гэж оролдон, хазаа гишгиж, урд талд зогсож байсан цагаан өнгийн “Приус-20” мөргөж тусламж дуудсан байна.

“Приус-20” дотроос жолооч нь гарч ирж, сэжигтэн гурван залуугийн нэгийг нь барьж авч жолоочийг аварчээ. Сэжигтэн гурван залуугийн хоёр нь машины хоёр хаалгаар зугтаж, дунд нь сууж байсан сэжигтэн ийн баригдсан байна. Хохирогч болох таксины жолооч  З нь тухайн тусалсан жолоочтой хамт цагдаа нарт гэмт хэрэгтэнг хүлээлгэж өгчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …