Улсын их дэлгүүрийн урд барилга барихгүй

Хотын захиргаанаас “Автомашингүй гудамж” төслийг санаачлан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд газар доорх үйлчилгээний байгууламж барихаар болоод буй. Өдгөө тохижилтын ажлыг нь хийхээр барилгын ажлыг эхлүүлжээ. Газар доорх байгууламж ашиглалтад орсны дараа тодорхой гаригт түүгээр машин зорчуулахгүй байх зохицуулалт хийх аж.

Тэнд байгуулах бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулахад “Уг байгууламжийг дараа жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. АСА циркийн хойноос Улсын их дэлгүүрийн урд талын уулзвар хүртэлх талбайд төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ газар доор хоёр давхар барилга барина. Түүнээс биш дээр нь барилга барихгүй. Төслийг Монголын барилгын үндэсний ассоциац хэрэгжүүлнэ. Түүнийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхгүй, хувийн хэвшлийнхэн шийднэ” гэлээ.

Гэвч эл бүтээн байгуулалтыг иргэд эсэргүүцэж, тухайн орчмын оршин суугчдаас санал асуух ёстой гэсэн  байр суурьтай байна. Энэ талаар нийслэлийн удирдлагуудаас тодруулахад “Нийтийн эзэмшлийн талбайд иргэдийн эрх ашгийн төлөө хийж буй ажилд санал авах шаардлагагүй гэж үзсэн” гэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …