Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байна. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндөрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна. Түүнчлэн:
- Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах.
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх
- Үерийн аюултай бүс нутгаас нүүх
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх зэргийг анхааруулж байна.