“Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон билээ. Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно.
Энэхүү өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон юм байна.
Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн аж. тэр цагаас хойш аав нь таван хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан юм. Харин жил бүрийн тавдугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг.