Хүүхдийн шүдний өвчлөл нэмэгджээ

“Хил хязгааргүй шүдний эмч нар” олон улсын байгууллагын эмч нар манай улсад ажиллажээ. Тэд 14 хоногийн хугацаанд 13 сумын 4500 иргэнд 8200 гаруй шүдний нэгж үйлчилгээг үзүүлсэн байна. Үзлэгт хамрагдан эмчлүүлсэн иргэдийн 35-40 хувь нь 0-15 насны хүүхэд , 18-20 хувь нь ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд байснан аж.

Тус олон улсын байгууллага нь 2007 оноос манай улсад үйл ажиллагаагаа явуулж давхардсан тоогоор 53 сумын 15490 орчим хүн амд нүүр амны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо эмчилгээг үзүүлжээ.

Үзлэгээр 2008 онтой харьцуулахад энэ оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс аймгийн дундаж үзүүлэлтээс 7-9.8 хувиар, шүд цоорох эрчмийн үзүүлэлтээс 0.2-0.6 хувиар буурчээ. Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлт хувь 5.5-7.2 хувиар тус тус өссөн гэдгийг эмч нар хэлж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …