Мод, модон материалын төрөлжсөн захуудад шалгалт хийж байна

Нийслэлд мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн нийт 9 зах үйл ажиллагаа явуулдаг.

Эдгээр  захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг.

Шалгалтын явцад дунд эрсдэлтэй үнэлэгдсэн таван аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүллээ хэмээн МХЕГ-аас мэдээллээ. Одоо хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …