Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ

Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн төмөр замчдын баяраар томоохон албан тушаалд заларсан гэнэ. Шинэхэн уран бүтээл гэхээсээ илүүтэй “даргын” ажилдаа орохоор бэлтгэлээ хангаж байгаа аж.

 Т.Аминагийн хувьд бие даасан хоёр ч цомгоо гаргаад амжсан билээ. Багаасаа урлагт элэгтэй байсан Амина СУИС-д суралцах явцдаа  УБТЗ-ын лавлан мэдээлэгчээр ажиллаж эхэлсэн. Дуучин бүсгүй төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан “Хүндэт төмөр замчин” хүн байсан ажээ. Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байсан байна. Ингээд тэрбээр төмөр замчин болж дуулах бүжиглэх авьяасаа орхилгүй уран бүтээлээ туурвиж иржээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …