Үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлд цохиулжээ

Барилга-600x400Улаанбаатар хотод маань өндөр өндөр барилгууд сүндэрлэн босож бүтээн байгуулалт хийгдэж байгаа нь саашаалтай боловч, нөгөө талаасаа баригдаж буй барилгууд аюулгүй ажиллагаа ны дутагдалтай байдлаас болж хүний амь эрсдсээр байна.

Өнгөрсөн амралтын өдөр л гэхэд  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас  хоёр ч хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хороонд байрлах “Маршал таун” хотхоны барилгын хашаан дотор “Эко” констракшин компанид ажилдаг 44 настай эрэгтэй Д үерийн далангийн бетонон хоолой угсарч байгаад өндөр хүчдэлийн тогонд цохиулж нас баржээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Энэ мэт хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас эрсдсээр байна.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …