Шөнийн цагаар дрифт хийдэг залууст ЗЦГ-аас сануулга өгөв

Замын цагдаагийн алба “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг иргэдээс хүлээн авсан байна. Энэ дагуу шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа дүүргүүдийн алба хаагч нарт дээрх төрлийн үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2017 оны наймдугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд дээрх чиглэлд хяналт шалгалт хийж бүдүүн яндантай 13 тээврийн хэрэгслийг илрүүлэн бүртгэлд авч, оношлогооны төвд янданг хэмжүүлж, янданг стандартын дагуу болгуулж  дахин ийм төрлийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авч ажилласан байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …