Дундговь аймагт өвчилсөн малыг устгалд оруулж эхэлжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас  тогтоосон хорио цээрийн дэглэм дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо 62 байсан бол үдээс хойш 40 мал нэмэгдэж, Онцгой байдлын хэлтэс, ХХАА-н газар, сумын онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өвчилсөн малыг устгалд оруулж  эхэлжээ.

Тус хорио цээрийн дэглэмийн бүсийг анх тогтоосноос нь томруулж 27 км-ийн радиусыг хамруулсан бөгөөд энэ бүсэд 16 өрхийн 15 мянган мал багтаж байгаа аж. Ажлын хэсэг голомтын бүс дэх айл өрхийн мал сүрэгт үзлэг хийж, сумын Онцгой комисс хөдөлгөөнт болон ариутгалын пост, байнгын жижүүрийг ажиллуулж байна. Мөн хөдөлгөөнт постыг таван км тутамд байршуулжээ. Түүнчлэн сумын төвийн аж ахуйн нэгжүүд постод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн, хандив өгч эхэлсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …