Ч.Саранзаяа:500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч Хүний эрхийн хуульч  М.Ичинноров нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров  “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газар хандсан.  Долдугаар сарын 27-нд АТГ-т өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл  илрээгүй гэсэн байна. Дараа нь  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх шалгах мэдэгдэх хуудас явуулсан  байна.  Энэхүү хариу албан ёсоор бидэнд ирээгүй байгаа.  АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Шаардлагатай гэсэн  тохиолдолд  сар жилээр сунгаад прокурорт сунгуулаад шалгаж болдог. Эндээс харахад УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна.  

Цагдаа  шаардлагатай бүх баримтуудаа шалгаж хамгийн сайн ажиллах байх гэж бодож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэв. 

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа“Долдугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос гарсан  хариунд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжилгээний дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Тийм учраас эрүү үүсгэхгүй  гэсэн. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Эндээс харахад БЗД-ийн прокурор ажиллаа хийгээгүй  нь харагдаж байна.  Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор надад   хэлэхдээ авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.

Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудаснууд үүсгэж байна. Хуулийн байгууллагууд  яг үнэндээ иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх  маягтай л хэргийг шалгах явдал болж байна.  Би мөнгөний төлөө явсан бол энд суухгүй. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй. Би Д.Гантулгыг оюутны холбоонд байдаг байхдаа таньдаг байсан ” гэв. 

Г.Нараа

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …