Хүүхдийн хөлний гажгийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгч байна

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна.

Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний мултрал, түнхний үений өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар зөвлөгөө өгөхөөс гадна хүүхдийн хоёр хөлийн уртын зөрүү, майга буюу О, Х хэлбэртэй, эсэхийг оношлох юм байна.

Мөн буруу алхалт, гишгэлт, тавхайн нумын өөрчлөлт, хугарсан яс, үений мултрал, зөөлөн эдийн гэмтлийг сэргээн засах эмчилгээ хийж, гутал зөв сонгох, өмсөх аргыг зааж байгаа аж.

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …