Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан. Энэ  нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа” гэв Иймээс  энэ сард хүүхдийн мөнгө хэвийн олгогдох юм байна.

Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкан дахь дансанд нь мөнгө орно. Харин шинээр төрсөн хүүхдээ эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банканд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авах юм.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …