Хутга барьсан этгээд машин дээрэмджээ

Энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь  баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан  дүүргийн 22 хороонд суух  эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдаж, хутгаар зүсэж гэмтээжээ.

Мөн гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчний 101-р байрны зүүн замд “Toyoto Ist” автомашины жолооч эмэгтэй 32 настай О-д хутга тулган, автомашиныг нь  дээрэмдэн зугтсан байна. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгий хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …