75.000 орчим иргэн жолооны үнэмлэх шинээр авах хүсэлт гаргажээ

Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэхээр болжээ. Үнэмлэхээ хаясан жолооч нар энэ хугацаанд түр үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Хэрэв хугацаа нь дуусвал үнэгүй сунгуулж болно. Өдгөө 75.000 орчим иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргаад байгаа аж.

Мөн хэвлэлтээс гарсан ч эзэд нь аваагүй жолооны 107.000 орчим үнэмлэх байгаа гэнэ. Үнэмлэхээ гээсэн гээд шинээр захиалаад, олсныхоо дараа түүнийгээ аваагүй учраас ийм нөхцөл үүсээд байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …