Орон гэргүй иргэдийг тоолж эхэлжээ

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийнхэн гэр оронгүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг өчигдрөөс тоолж эхэлжээ. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн тоог гаргаж, тэдэнд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, орон сууцанд хамрагдах боломжоор хангах зорилготой явуулж байгаа аж.  Уг тооллого 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Хамрагдахыг хүссэн хүмүүс Тусгаар тогтнолын талбайд очиж, асуултад хариулах боломжтой гэнэ. Санал асуулгад оролцож, шалгарсан хүмүүсийг Налайх дүүргийн V хороо, Городокт барьж буй 500 айлын орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …