Нийтийн тээврийнхнийг суудлын бүрээсээ долоо хоног бүр солих үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нийтийн тээврийн чиглэлд үйчилгээ үзүүлж байгаа компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэрээр нийтийн тээврийн цэвэрлэгээг эцсийн буудал болгон дээр хийх, суудлын бүрээсийг долоо хоног бүр сольж, цэвэр тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн тэрээр өчигдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Иргэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бутэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ажлыг түр зогсоосон. Өнөөдөр төслийн талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсоод цааш нь нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Ингээд Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг холбогдох албаныханд  болон иргэдэд шуурхай хүргэх болно” гэв.

Санал болгох мэдээ

“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх …