Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоо руу нүүлгэнэ

Зам тээврийн хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаар албан бичгээ Нийслэлийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна. Учир нь Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх шаардлагатай юм байна.  БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсны үндсэн дээр энэхүү зам засварын ажлыг хийж буй бөгөөд зам чөлөөлөлтийн ажил ирэх сарын 1-ний өдөр гэхэд дуусна гэлээ. Үүний дараа хөндлөнгийн үнэлгээний компаниуд үнэлж дуусмагц замын ажлыг эхлүүлэх юм байна. Замын ажилтай холбоотой замын өргөн болон автомашины урсгалуудыг тооцоод Баянзүрхийн товчоог Баруунтурууны товчоонд нүүлгэхээр төлөвлөсөн байна. Баруунтурууны товчооны хувьд олон урсгалтай, тээвэр их явдаг замын трасс юм. Мөн Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг засварлаж шинээр барьж буй гүүр Налайхын замтай холбогдох учир Баянзүрхийн товчоог нүүлгэх юм байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …