НҮБ-ын цагдаа болсон манай офицерууд тушаал дэвшжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ.Тэд саяхан албан тушаал дэвшсэн байна. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тухайн газар оронд байрлах дүрвэгсдийн хуаран буюу халуун цэгт манай хоёр офицер долоон сар гаруй хугацаанд ажиллаж байгаа аж.

Тэд саяхан албан тушаал дэвших шалгалтаа амжилттай өгч, Б.Эрдэнэдалай нь тус штабт НҮБ-ын цагдаагийн штаб хариуцсан санхүү, хяналт, шалгалтын офицер, Б.Бат-Оргил нь Цагдаагийн штабт ажиллагааны офицероор өнгөрсөн сарын 27-нд томилогдсон байна.

 Дашрамд дурдахад, манай Зэвсэгт хүчний 850 хүнтэй батальон цагдаагийн алба хаагчдын ажиллаж буй нийслэлээс даруй 800 км-ийн алс оршдог Бентью хотод байрлаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …