Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

Маргаашаас эхлэн төв лабораторийн уулзвар хаагдах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн замналд түр хугацаанд өөрчлөлт орох юм байна.Тодруулбал,  Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны тав магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд наймдугаар сарын 11-ний өдрийн 23:30 цагаас 13-ны өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.

Иймд тус гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орох аж. Үүнд:

1. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
2. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
3. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
4. Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
5. Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
6. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
7. Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
8. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
9. Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
10. Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
11. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
12. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …