Далай ламын хойд дүрийг хоёр жилийн дараа тодруулна

Далай лам өөрийн хойд дүрийн талаар Энэтхэгт болсон нэгэн илтгэлд дурдсан байна. Тэрбээр 15 дугаар Далай ламыг тодруулах ажил нэгээс хоёр жилийн дараа эхэлнэ. Хойд Гималайн бүс нутгаас тодорч магадгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдэлд шашны томоохон судлаачид хоёр санааг дэвшүүлжээ. Нэгдүгээрт Далай ламын хойд дүрийг амьд сэрүүн цагт тодруулж магадгүй. Хоёрдугаарт Гималайн бүс нутаг болон Монголоос тодруулж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Түүний дараагийн дүр улс төрд огт хамаагүй хүн байх болно гэжээ. Тиймээс Хятадын эрх баригчдыг дараагийн Далай ламын үйл хэрэгт санаа зовох хэрэггүй гэж бодож байгаагаа ярьсан байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …