Сэлэнгэ аймагт хоёр түймэр асаж байна

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр  нэг түймэр нийт хоёр түймэр асаж байна. Энэхүү ой хээрийн түймрийг эхний ээлжинд цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн голомтонд онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа, нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Урьдчилсан байдлаар 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажиллажээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …