Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна

Хичээлийн шинэ жил ойртож, амралт зугаалгын цаг дуусч байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ үед эрс нэмэгддэг.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ядарсан үедээ хэт олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг байна.

Мөн зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол бүртгэгддэг.

Иймд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох зэрэг ажлуудыг явуулж байгаа аж.

Тус хяналт, шалгалт нь жолооч таны болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хийгдэж буйг ойлгож алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …