Нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт орно

Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Маргааш буюу наймдугаар сарын 15-наас Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбоотой нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орж байна. Энэ талаар Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн орлогч дарга н.Булгаа мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн хоёр уулзвар дээр нийтийн тээврийн үйлчилгээний зам өөрчилнө. Ингэхдээ Энхтайвны өргөн чөлөө буюу Багшийн дээдийн уулзвараас хойшоо  Бага тойруугаар зүүн эргэдэг  хөдөлгөөн хязгаарлагдаж байна. Тэгэхээр энэ чиглэл рүү явдаг долоон чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, багшийн дээдийн хойд автобусны буудал дээр автобус зогсохгүй тул хүлээхгүйгээр өөрчлөгдсөн чиглэлийн дагуу үйлчлүүлэхийг сануулж байна.

Тодруулбал,

Ч7- Нисэх Зунжин, Төв номын сан

Ч28- Сэлх Цэцэг төв

Ч30Б- Жанжин клуб, Дамдинсүрэнгийн гудамж

Ч34- Шар хад, Сансар, Ард кино театр

Ч53- Яармаг, Цэцэг төв, МУБИС

Ч55- Зайсан. Дэнжийн мянга, зам Гүүрийн автобааз, Согоотын гудамж

Ч63- Баянмонгол, Цэцэг төв, Багшийн дээд чиглэлийн автобусууд өөрчлөгджээ.

Мөн зүүн дөрвөн замаас хойшоо Их тойруу руу буюу Сансар руу дээшээ зүүн гар тийш эргэдэг Ч29 чиглэлийн замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудалд нь өөрчлөлт орохгүй юм байна. Гэхдээ автобусны цагийн хуваарь өөрчлөлт орохгүй аж.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …