Суурьшлын бүсээс нүүхийг хүссэн иргэдэд зөвшөөрсөн 10 бүсэд газар олгоно

Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л шүлхий өвчний халдвартай 129 үхэр устгасан билээ. Тиймээс халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд малтай айлуудыг суурьшлын бүсээс гаргах ажлын хэсэг байгуулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн мал бүхий иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Иргэд суурьшлын бүсээс зөвшөөрсөн газар руу нүүхгүй гэвэл төрөөс малыг нь худалдан авах юм байна. Малыг нь худалдан авч борлуулахын тулд тус бүрт нь үнэлгээ гарган, судалгаа явуулна гэнэ. Харин малаа суурьшлын бүсээс гаргаж, нүүхийг хүссэн иргэдэд зөвшөөрсөн 10 бүсэд газар олгож байгаа аж. Тэр нь Багануур, Багахангай, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уулын 12, 13, 14 Баянзүрхийн 11, 20 дугаар хороонд юм байна.

Суурьшлын бүсэд 16 мянга орчим мал бий. Шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг нь тогтоогдсон. Уг өвчний вирус нь хүний хувцсанд гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн очсон газрынхаа малд өвчин халдаадаг аж. Тиймээс 1.5 саяас дээш хүн амтай хотод мал оруулахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөдөг юм байна.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …