Аравдугаар сар хүртэл 24 цагийн эргүүл ажиллана

Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байгаа билээ.Харин  нийслэлийн Засаг дарга захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс ирэх аравдугаар сарын 17-ны өдрүүдэд НОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, гурван ээлжээр ажиллаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хал-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэнэ.

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …