Анжелина Жоли салалтынхаа талаар анх удаа Vanity fair сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр нөхрөөсөө салаад 10 сарын хугацаа өнгөрсөн ч салсан шалтгаанаа тэр бүр дурдаагүй байсан юм. Уг сэтгүүлд ирэх 9-р сард худалдаанд гарах гэнэ. Анжелина Жоли салалтынхаа талаар хэлэхдээ “Хамгийн хэцүү үе байсан. Бүх таагүй зүйл өнгөрсөн зунаас эхэлсэн” гэж ярьсан байна. Хосуудын салсан шалтгааныг шар хэвлэлүүд тал талаас тайлбарлаж байгаа ч Анжелина Жоли дэлгэрэнгүй ярих цаг болсныг онцолсон байна.
Жоли үргэлжлүүлэн “Гэр бүлээ эхэнд тавьж хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах ёстой. Бидний хамтын амьдралд хүндрэлтэй зүйл байгаагүй салалтын дараа миний хүүхдүүд маш зоригтой байж чадсан. Бидний хувьд салалтаас үүдсэн сэтгэл санааны өөрчлөлтийг даван туулах гэж хичээж байна. Харин Брэд Питтын тухай сонирхон асуухад бид бие биедээ санаа тавьдаг. Нэг зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа. Нөхцөл байдал өнгөрсөн зунаас эхлэн муудаж эхэлсэн” гэв. Гэхдээ ямар шалтгааны улмаас нөхрөөсөө салснаа дурдаагүй байна.