Жирэмсний үеийн нурууны өвдөлтөөс хэрхэн сэргийлэх вэ

Жирэмсэн үед яагаад нуруу өвддөг вэ?
Нурууны өвдөлт жирэмсний явцад элбэг тохиолддог бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг 50 хувьд илүү тод илэрдэг байна.
Нурууны өвдөлт жирэмсэн эмэгтэйчүүдийн идэвхтэй байдал болон ажлын чадварыг бууруулахаас гадна бөөлжис цутгах зовиурын томоохон шалтгаан болдог. Хэдийгээр нуруу өвдөх нь жирэмсний хугацаанд элбэг тохиолддог боловч зайлшгүй байх ёстой хэвийн зүйл биш юм. Жирэмслэлтэй холбоотой нурууны өвдөлтөөс сэргийлэх зарим арга танд тус болох болно.
Магадгүй олон эмэгтэйчүүд гайхаж байж болох юм. Ууц нуруугаар чилж өвдөх нь жирэмсний эрт үеийн шинж тэмдэг гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ бол тийм биш. Жирэмсний эрт үеийн шинж тэмдэгүүдэд амархан ядрах, хөх томрох, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдгүүд багтдаг.
Хэдийгээр нурууны өвдөлт жирэмсний эрт хугацаанд эхлэн цаашид үргэлжилж болдог боловч хэвийн үедээ нурууны өвдөлт жирэмсний хожуу хугацаанд илэрч болох талтай.

Жирэмсэн үеийн нурууны өвдөлтийн шалтгаан
Жирэмсэн үеийн нурууны өвдөлтийг хэд хэдэн хүчин зүйл үүсгэж болдог. Үүнд:

  • Таны биед гарах өөрчлөлт
  • Дааврын өөрчлөлт
  • Бусад шалтгаан

Таны биед гарах өөрчлөлт
Жирэмсний явцад эмэгтэйн бие махбодид өөрчлөлтүүд гарч, нурууны өвдөлт үүсэх шалтгаан болдог. Эдгээр өөрчлөлтөнд:

  • Умай ба хүүхдийн хэмжээ болон жин нэмэгдэх
  • Умай болон хүүхдийн хэмжээ томрохын хирээр хүндийн төв өөрчлөгддөг. Үүний улмаас нуруу хойшоо болох хандлага ажиглагддаг.
  • Умай орчмын эд эрхтэнүүдийн суналт зэрэг өөрчлөлтүүд ордог.

Эдгээр өөрчлөлтүүд ихэвчлэн жирэмсний хоёр дах гурван сарын дунд үеэс эхлэн илэрдэг.

Дааврын өөрчлөлт
Дааврын өөрчлөлт жирэмсний бүх үеийн туршид явагддаг. Ялангуяа релаксиний төрлийн дааврууд үений холбогч эдүүд болон холбоосуудыг илүү уян хатан болгодог. Энэ сулралт нурууны өвдөлт үүсэх эрсдлийг ихэсгэдэг. Дааврын өөрчлөлт жирэмсний эхний гурван сард нурууны өвдөлт үүсэхэд голлох нөлөө үзүүлдэг.

Бусад шалтгаан
Жирэмсний үеийн нурууны өвдөлт үүсгэх бусад шалтгаанд судлаачид дараах зүйлсийг оруулдаг. Үүнд:

  • Түрүүчийн жирэмслэлтийн явцад ууц нуруугаар өвдөж байсан
  • Тамхи татдаг
  • Биеийн хүчний ажил хийдэг
  • Намхан нуруутай
  • Илүүдэл жинтэй байх зэрэг шалтгаанууд ордог.

Нурууны өвдөлт мөн дутуу төрөлт болон жинхэнэ төрөлт эхлэх шинж тэмдэгт хамаарагдаж болдог байна.

Жирэмсний явцад нурууны өвдөлтөөс сэргийлэх аргууд
Жирэмсэн байхад нурууны өвдөлтөөс сэргийлэх, өвдөлтийг бууруулахад тустай олон аргууд байдаг. Бага зэргийн идэвхтэй хөдөлгөөн нурууны өвдөлтийг бууруулах, мөн үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн зарим аргуудаас дурдвал:

  • Хэвлийн булчингаа чангал. Хэвлийн булчин нуруунд дэмжлэг үзүүлж байдаг. Ураг томрохын хирээр умай томорч таны хүндийн төв өөрчлөгддөг. Энэ үед хэвлийн булчин хүчтэй байх нь танд тус болно.
  • Дасгал хийх, явган явах, усанд сэлэх, усны болон энгийн аэробэкийн дасгалуудыг жирэмсэн үед хийж болно. Өөртөө ямар нөлөө үзүүлж байгаа талаар эмчтэй ярилцаарай.
  • Биеийн зөв байрлал. Нуруугаа цэх болгож бөхийхгүй байх. Энэ үед мөрөө хойш болон доош болгоно.
  • Хүнд болон овор ихтэй юм өргөхгүй байх
  • Юм өргөх зөв техник эзэмших. Доош өвдөгний үеэрээ хөлөө нугалан явган суугаад ачаагаа авч, хөлөө жийж дээш босно. Энэ үед нуруу, хүзүү, толгойгоо шулуун байлгана.
  • Намхан, зөөлөн өсгийтэй гутал өмсөх
  • Удаан хугацаагаар зогсох эсвэл суухаас зайлсхийх.
  • Суух үедээ ташаа өвдөгний үенээс доош байрлаж байх намхан сандал хэрэглэх.
  • Хажуу талаараа хэвтэж унтах үедээ дээд хөлөө нугалан доор нь дэр ивэх. Хатуувтар матрассан дээр унтах нь танд мөн тус болно.
  • Нуруугаа цэх шулуун болгох дасгал хийх.
  • Суух үедээ нурууны доод хэсгийн ард жижиг жинтүү ивэх

Жирэмсэн үеийн нуруу өвдөлтийн эмчилгээ
Жирэмсний үед нурууны өвдөлтийг хөнгөвчлөх хэд хэдэн арга байдаг. Эдгээрээс заримыг эмч танд зөвлөж магадгүй. Үүнд:

  • Нурууны таагүй мэдрэмж үүсгэж байгаа хэсэгт бүлээн жин тавих.
  • Дасгал хийх,усанд сэлэх болон усны аэробэкийн дасгал хийх.
  • Амралтын цагаа аль болох уртасгах
  • Массаж, физик эмчилгээ, зүү тавих зэрэг эмчилгээнүүдээс сонгох, нуруунд зөөлөн иллэг хийх.

Хэрэв нурууны өвдөлт үргэлжилсээр байвал даруулгатай бүс, аарцгийн бүслүүр, нурууны даруулга зэргийг хэрэглэж болно. Жирэмсэн үеийн нурууны өвдөлтөнд эмийн бодис ихэвчлэн хэрэглэдэггүй. Зайлшгүй тохилдолд эмчийн заавраар хэрэглэх ёстойг анхаараарай.
Хэрэв нурууны өвдөлт гэнэт эхлэх, хүчтэй эсвэл үечилсэн давтамжтай байвал эмчид хандаарай. Энэ нь зарим үед дутуу төрөлтийн шинж тэмдэг байж болдог байна.

 Эх сурвалж:eruuludam.mn

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …