Халдвартын эцсээс Нарантуул зах хүртэл зам ашиглалтанд орно

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Тодруулбал, Халдвартын эцсээс “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай бөгөөд  долоон метр өргөн, хоёр талаараа 1,5 м явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй аж. Энэхүү зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл шалгарч, нийт 986 сая төгрөгийн өртгөөр засварласан  байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …