Ц.Сандуй намаасаа хөөгдөв үү

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байгаа. Энэ хурлаас тус намын дотоодод үүсээд байгаа асуудал нэг тийшээ болж, ялангуяа “60 тэрбумын хэрэг”-ийг намын удирдлагууд хэлэлцэнэ гэж найдаж буй иргэд цөөнгүй байсан. Тэгвэл “60 тэрбум”-ын асуудалд хамгийн ихээр нэр холбогдсон Ц.Сандуйд намынхан нь хариуцлага тооцож, намаасаа хөөх шийдвэр гаргажээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарах болов.

Хэрвээ энэ үнэн бол МАН-ын нам нийгэмд навс унаад байсан нэр хүндээ сэргээх алхмыг хийж эхэлжээ гэж харж болохоор байна. Гагцхүү энэ мэдээлэл хэр үнэн бодитой байж, үйл явдал цааш хэрхэн өрнөхийг бид харах л үлдлээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …