НИТХ дахь МАН бүлэг Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барина

МАН-ын Удирдах зөвлөл “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах” тухай ярьсан Ц.Сандуйг огцруулах, намаас хөөх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцсэн байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлагийг НИТХ-д өргөн барихаар болсон байна.
Шаардлагад НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурсан тухай эх сурвалж мэдэгдэж байгаа юм. Тэдний хувьд дан 60 тэрбумын асуудал ч бус өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалтгүй ажиллаж, намаа, нэр дэвшигчээ нийслэлд ялагдахад хүргэсэн хариуцлагыг давхар нэхэж байгаа аж. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлөөс ямар ч шийдвэр гарсан хамаагүй Ц.Сандуй огцрохоор болж байна.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …